300-гийн блог |
Дүүриймаа /Монгол ардын дуу/
Хадтай юу Сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуунууд нь хангилалдаад байна аа хө Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа яа нь Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө Зүүн юу сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ Зүр гурууд нь зөрөлдөөд байна аа хө Зүрхний маань амраг тэр минь ээ хө ай Дүүриймаа минь ээ Зүүд нойронд минь үзэгдэнэ шүү аа хө Баруун сүмбэр ууланд нь хөө ай л Дүүриймаа минь ээ Барс ирвэсүүд нь багширалдаад байна даа хө Багын маань амраг хонгор чи минь ай л Дүүриймаа яа хө Байн байн л бодогдох нь хэцүү яа хө Ду... 23:21 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБоодогтой сэвгэр /Баруун Монгол ардын дуу/
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг Ботготой тэмээ нь ачааны чимэг Боодогтой сэвгэр гэрийн чимэг Ингэн тэмээ нь ачааны чимэг Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг Атан тэмээ нь ачааны чимэг Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг Цагаан тэмээ нь ачааны чимэг Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг Ингэн тэмээ нь ачааны чимэг Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг Тайлаг тэмээ нь ачааны чимэг Торомгор сэвгэр гэрийн чимэг Цагаан тэмээ нь ачааны чимэг Царайлаг сэвгэр гэрийн чимэг Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал... 22:56 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэен хуар /Монгол ардын дуу/
Суудаг байшинг минь
Сураглаад асуувал даа хө ай Цуварсан гурван байшингийн Дунд талын шилэн байшин хө ай Хэен хуар хэзээнээсээ мөн Уудаг л усыг минь Сураглаад асуувал даа хө ай Урд талын гурван худагны Дунд талын алтан худаг аа хө ай Хэен хуар хэзээнээсээ мөн Унасан чиг морийг минь Ажиглаад харвал даа хө ай Усан чиг тэлмэн жороо Ухаа хонгор морь шүү дээ хө ай Хэен хуар хэзээнээсээ мөн Хэен хуар хэзээнээсээ мөн ... 22:48 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДахаад гарлаав - Алаг толгойн энгэр /Монгол ардын дуу/
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа Амраг бяцхан тэр минь Араас нь дахаад гарлаа даа Хоо толгойн энгэрийг Хонь нь хучаад гарлаа даа Хонгор хайртай тэр минь Хойноос нь дахаад гарлаа даа Тэсэг их газрыг Тэмээ нь хучаад гарлаа даа Танхил бяцхан тэр минь Түүний хойноос гарлаа даа Өлөн ихтэй газрыг Үхэр нь хучаад гарлаа даа Үеийн бяцхан тэр минь Үхрээ дагаад гарлаа даа Яргуй ихтэй газрыг Ямаа нь хучаад гарлаа даа Янаг хайртай тэр минь Яруухан дуулаад гарлаа даа Талын сайхан нутгаа Таван эрдэнээр чимээд Тансаг сайхан жаргалаа Түүнтэй хамт холбоё (Х.Сам... 22:38 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСудгийн ногоо /Монгол ардын дуу/
Судгийн ногоо нь хө
Сугсраад байнаа хө Сургий нь дуулахаар хө Өрөвдөөд байнаа хө Арын ногоо нь хө Алаглаад байна даа хө Аашийг нь бодохоор хө Өрөвдөөд байна даа хө Замын ногоо нь Зангираад байна даа хө Зангий нь бодохоор оо Өрөвдөөд байна даа хө Жалгын ногоо хөөрхий Жигдрээд байна хө Зангий нь бодохоор хөөрхий Өрөвдөөд байна даа хө Дуу сонсох: https://youtu.be/UpQAgjCof6A (Дуучин Янжинжав. 1971 он) https://youtu.be/meCGeP9fDfU (МУАЖ Гомбожавын Гомбосүрэн) ... 22:29 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихВандан хээр /Монгол ардын дуу/
Вандан хээрийг унаад аа
Баруун айлд нь буулаа даа Балжир бандийг байвал даа Бас л жаахан ярьмаар байна
22:12 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭрүү цагаан болжмор /Ардын дуу/Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө Үйлийн үртэй миний л амраг Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө Тархиндаа улаантай тахиа шувуу нь Тавхан жингээр донгодоод байна аа хө Танхил өссөн миний л амраг Тавхан үгэндээ танигдаад байна аа хө Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь Хөвчийн модонд донгодоод байна аа хө Хөөрхий төрсөн миний л амрагт Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө Ар дээр ургасан арвай буудай нь Амттай болдог нь юуных ч билээ хө Амраг хонгор чи бидэн хоёр Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө Заагаад хийсэн зандан ширээний Заадсыг с... 22:02 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа.
Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо: "2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент/кВтц байхаар урьд... 19:31 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихВакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа. PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна. Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл... 17:43 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАмиа хорлохАмьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү... Хашрахгүй ээ Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл... Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярла... 17:29 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУлс орны талаарх бодол, мөрөөдөл
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх...
Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна... Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн... 17:10 - 2021-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСүнжидмаа /Монгол ардын дууны домог, үг/
Сүнжидмаа дууны домгоос
Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг... 21:47 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТалд унасан жавар /Монгол ардын дууны үг/
Талд унасан жавар болбол
Ташуур алдам хүйтэн жавар аа хө хө ай Танхил өсгөсөн намайгаа болбол Тархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай Ууланд унасан жавар салхи Уурга алдам хүйтэн жавар аа хө хө ай Ухаан суугаагүй намайгаа болбол Уурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай Арилжаа сураагүй морийг болбол Амы нь татаад юугаа хийх вэ ай хө Ажил сураагүй намайгаа болбол Аашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай Жороо сураагүй морийг болбол Жолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай Зовлон үзээгүй намайгаа болбол Зодож жа... 21:20 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАрдын дуунуудын домог, түүхээсЯмар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя. 1. Жаахан шарга 20:56 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүрэн толгойн сүүдэр /Монгол ардын уртын дуу/Хүрэн толгойн сүүдэр хө Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org) Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна. ... 20:45 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШалзат баахан шарга /Монгол ардын уртын дуу/Аав нь: Ээж нь: Ах нь: Талын сайхан зэрэглээнд Арын уул... 20:33 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНайр, хуриманд дуулдаг ба цээрлэдэг дуунууд
Ерөөл бэлгэдэлгүй дуунууд
Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий. Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй. Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ. Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй... 20:30 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДунгаамаа /Дууны үг/
Үг: Д.Маам
Ая: Ц.Чинзориг Дуучин: СТА Д.Баасанжав Өрхөө татаж үүрийн гэгээг Тооноор чи минь тосон заллаа Тоонын хадганд тортог амсуулж Галын бурхан аа тулгандаа тахилаа Хоног хоногийн хорвоодоо Хэргээр иржээ Дунгаамаа Хотлын баярт миний л амраг Дуулж л явна даа Дунгаамаа Намиран асгах гол шиг харц чинь Үүрийн тэргэл гэгээ байна аа Нанчид мартаам хонгор чи минь Миний гэрийн сүлд нь байна аа Хоног хоногийн хорвоо доо Хэргээр иржээ Дунгаамаа Хүний зовлонд миний л амраг Уйлж л явна даа Дунгаамаа Үдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа Үүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд Үүд... 20:05 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих1984 оны Улаанбаатарын богино хэмжээний баримтат киноны хэсэг г.м...
Одоогийнх шиг элбэг дэлбэг биш ч өөрсдөө хийдэг, бүтээдэг, хийж бүтээх, хэмнэх эрмэлзлэлтэй, нийтийн зүйлсийг аминдаа завшихсан гэж биш бидний юм шүү хэмээн хайрлаж хамгаалдаг байсан нь, тэгж боддоггүй хүмүүсийг тэгж боддогууд нь нөлөөлж уусгаж явдаг нь уг нь нийгэм нь илүү оюун санааны хувьд хөгжилтэй, соёлтой байсан байх тээ. Хэдэн жилээр нийгмийн ухамсар нь ухарсан юм бол доо...
Зарим хүмүүсийн муулж бичдэг шиг ЗХУ-аас хараат, хяналттай, хэлмэгдүүлж байсан, баригдмал байсан гээд сөрөг зүйлс ч бас байсан. Гэхдээ сайн сайхан зүйлс ч бас их байсныг аав, ээжийгээ хараад тэр нийгмий... 11:49 - 2021-01-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКовид-19 оношилгоо буруу хийгдсэн, алдаа гэх мэт...
Миний хувьд нийтээр нь оношилж, хорихыг бол бүтэхгүй зүйл гэж бодож байгаа ч нэгэнт ингэж ажиллаж байгаагаас хойш уг нь хийсэн шиг л хийх хэрэгтэй байх. Нэлээн ноцтой зүйлс яригдаж байна даа. Ер нь бол цаана мөнгө, улс төрийн ашиг сонирхол, менежментийн алдаа гээд олон л юм байгаа бололтой юм аа.
14:46 - 2020-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |